72 жил ханилсан эхнэр нөхрийн зүрх нэгэн зэрэг зогсжээ
Нийтэлсэн: 2013-10-09 10:58:35
Энэтхэгийн Болливудийн кинонд гардаг зүйл Америкт болж долоон арван жил хамт амьдарсан эхнэр нөхөр хоёр хамтаа хорвоог орхижээ. 72 жил ханилсан эхнэр нөхөр Гордон болон Норма Игер нарын зүрх ердөө нэгхэн цагийн зайтай зогсож хамтдаа бурхан болжээ. нөхөр автын осолдорон эмнэлэгт хүргэгдэхэд аймшигт мэдээг сонссон эхнэрийх нь бие гэнэт мууджээ. Тэр хоёрыг эмнэлгийн нэг тасгийн зэргэлдээ оронд хэвтүүлсэн гэнэ. Эхлээд нөхрийнх зүрх зогссон ч эхнэрийнхээ гараас атгасан хэвээрээ байсан агаад ердөө цагийн дараа эхнэр нь хайртай хүнийхээ араас оджээ. Тэд 1939 онд гэрлэсэн агаад хоёр хүү төрүүлжээ.