Бэлгийн бойжилт гүйцсэн 3 настай хүүг мэс заллын аргаар эмчилжээ
Нийтэлсэн: 2013-10-07 12:57:08
Энэтхэгт гурван насандаа бэлгийн бойжилт гүйцэж үүний улмаас харгис ширүүн зан төрхтэй болсон хүүгийн тархинд мэс засал хийн эмчилжээ. Ийм төрлийн эмгэг 10 мянгад нэг тохиолддог ч ихэнхдээ 9-10 насанд нь илэрдэг аж. Тэгвэл Пудуччери хотын хүүд бүр эрт илэрч эмч нарыг гайхшруулжээ. Хүүгийн дуу бүдүүрч, сахал нь цухуйж бэлэг эрхтэнд нь үс ургасан гэнэ. Мөн ширүүн догшин аваиртай болжээ.