Оросын түрэмгийллийг эсэргүүцэгч эмэгтэйн хөшөөг Чеченьд босгожээ
Нийтэлсэн: 2013-10-01 09:24:23
Москвагийн дарлалын эсрэг зоригтой тэмцсээр ирсэн чеченьчүүд Путины өөдөөс ахин салаавч гаргажээ. Энэ удаад Кавказыг Оросын захиргаанд оруулсан гэдэг алдрыг хүлээдэг хаант засгийн цэргийн генерал Ермоловын цэргийн эсрэг баатарлагаар тулалдан амьд олзлогдохгүйн тулд гол руу харайн живсэн Амран Заза гэдэг эмэгтэйн хөшөөг Грозный хотын төвд босгожээ. Генерал Ермоловын цэргүүд сууринд нь халдахад эрчүүд нь бүгд тулалдсаар алагдаж дуусахад энэ бүсгүйгээр удирдуулсан 46 эмэгтэй орос цэргүүдтэй сэлэм хутгаар цавчилдан олныг хөнөөжээ. Эцэст нь бүгдээрээ гол руу үсэрсэн гэдэг. Харин Москвад энэ хөшөө нээснийг тун таагүй хлээн авчээ.
NUUTS.MN