Нууц мэдээллийн уурхай

А.Гансүх: Иргэний нисэхийн салбарт үр ашиггүй зардлыг бууруулах нь хамгийн түрүүнд хийх ёстой ажил

Нийтэлсэн: 2013-09-20 12:13:40

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газраас зохион байгуулсан “Салбарын шинэчлэл 2013” зөвлөгөөний үеэр Зам тээврийн сайд А.Гансүх сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэе.

-Шинэчлэл, хөгжил дэвшлийн эцсийн үр шимийг хүртэгчид нь хэрэглэгчид байдаг. Энэ удаагийн зөвлөгөөнөөс зорчигчид яг ямар үр дүн хүлээж болох вэ?

-Бидний зорилго бол хөгжил. Хөгжлийн үр дүнг иргэд хүртэнэ. Манай шинэчлэлийн бодлого 2016, 2020 гэсэн хоёр үе шаттай хэрэгжинэ. Шинэчлэлийн гол зорилго нь иргэнд ая тухтай, аюулгүй онгоцоор дээд зэргийн үйлчилгээ үзүүлэх явдал юм. 

-Шинэчлэлийг юунаас эхлэх вэ. Техникийн шинэчлэл хийгдэж байгаа юу?

-Шинэчлэл эхэлчихсэн. 2013-оны нэгдүгээр сард УИХ Иргэний нисэхийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг баталж гаргасан. Гуравдугаар сард МИАТ компанид “Үндэсний агаарын тээвэрлэгч” статус олгосон. Энэ бол төрөөс энэ салбарт хийж буй оюуны том хөрөнгө оруулалт. Залгуулаад тавдугаар сард бид “Боинг 767” онгоц худалдаж авч өгсөн. Дахиад хоёр онгоц ирнэ.

Мөн шинэ нисэх онгоцны буудлын ажил зургадугаар сараас эхлээд байна. Газар шорооных нь ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Энэ буудал 2016 онд ашиглалтад орно. Ингээд 2016 он гэхэд бид гурван шинэ онгоцтой, шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орчихсон, тив дамжин нисэх чадвартай болсон байх юм. Өөрөөр хэлбэл АНУ руу шууд нислэг үйлдэх боломжтой болно гэсэн үг.

Мөн бид нисэхийн салбарт зардлын ихэнх хувийг эзэлдэг шатахууны асуудлаар бодлого гаргаж байгаа. Энэ бодлогын дагуу тодорхой шийдвэрүүд гарч, хэрэгжээд эхлэнэ. Шатахуун дээр баримтлах төрийн бодлого хэрэгжээд эхлэхээр үнэ хямдарна. Одоогийн байдлаар бид дотоодын нөөц боломжоо ашиглаад тонн шатахуун тутамд 200 ам.долларын хэмнэлт хийгээд явж байгаа. Цаашдаа төрөөс тодорхой арга хэмжээнүүд авсны үр дүнд энэ үнэ буурна гэж үзэж байгаа.

-Нисэхийн салбарт хувийн хэвшлийнхэн хүч түрэн орж ирж байна. Энэ талаар ямар бодлого баримтлах вэ?

-Нисэхийн салбар бол маш их хөрөнгө оруулалт шаарддаг, дээр нь манай эдийн засгийн тэргүүлэх салбар учраас хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, хамтран ажиллахыг дэмжинэ.  Гэхдээ хувийн хэвшлийнхэн 2020 он хүртэл гарцаагүй төрийн зохицуулалтаар ажиллах ёстой болж байгаа. 2020 оноос бид энэ салбарыг чөлөөт өрсөлдөөний зарчимд шилжүүлэх талаар ярьж болох юм. Тэр болтол бид бэлтгэл ажлыг сайн хангах ёстой.

-Гадаад нислэгт Кореан Эйр монополь байна гэсэн яриа гарч байгаа. Энэ асуудлаар ямар бодлого баримтлах вэ?

-Төрөөс яг энэ асуудлаар тусдаа бодлого боловсруулж гаргасан шүү дээ. Монополь дотроо зүй ёсны монополь гэж байна. Бид тодорхой түвшинд байгаа энэ бүх монополиудыг үе шаттайгаар өөрчлөх асуудлыг уг бодлогын баримт бичгт тусгаж өгсөн байгаа. Удахгүй бид хэрхэн хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ төлөвлөгөөг гаргачихна. Дараа нь хэрэгжүүлээд явах юм.

-Иргэний нисэхийн салбарт хамгийн түрүүнд шинэчлэл хийх ёстой ямар асуудал байна гэж та харж байна?

-Зардлын менежмент. Бид үр ашиггүй зардлыг хэмнэх, өөрсдийнхөө дотоод нөөц бололцоог ашиглаж зардлыг бууруулах зайлшгүй шаардлагатай.

-Шинэчлэлийн төлөвлөгөөг дөрөв, дөрвөн жилээр буюу 2016 он хүртэл, 2016-2020 он хүртэл гэж хоёр үе шаттайгаар гаргассан байна. Наана нь хийсэн ажлаа хэдий хугацаанд дүгнэх вэ?

-Жилийн хугацаанд дүгнэнэ. Тэгэхээр бидэн 2020 он хүртэл зургаан жил л байна. Энэ хугацаанд бид энэ салбарыг дэлхийд өрсөлдөх чадвартай болгох зорилт тавьж байгаа.

Х.Сайхан

Эх сурвалж: www.mminfo.mn

Нийт сэтгэгдэл: 1
  1. Justice /46.161.14.99/ 2018-11-01 11:57:52

    You have shed a ray of suhninse into the forum. Thanks!

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших