Оддын гоо сайхны мэс засал хийлгэсэн инээдтэй шалтгаанаас…
Нийтэлсэн: 2013-09-20 12:00:41
-Алдарт Курт Кобейны бэлбэсэн эхнэр дуучин, жүжигчин Кортни Лав хамраа засуулсан агаад учир нь эцгийнх нь хамартай их адил гэнэ. Тэрээр “би яагаад хүндэлдэггүй хүнийхээ генийг нүүрэндээ нааж явах ёстой юм бэ” гээд хамраа засуулжээ.
-Кино жүжигчин Тара Рид хөхөө томруулсан агаад учир хоёр хөхнийх нь жин хэмжээг маш нарийвчлалтай хэмжиж гаргахад хоорондоо зөрж байсанд арга буюу “тэнцүүлсэн” гэнэ.
-Дуучин жүжигчин Кристен Ченовет нүүрсний арьсыг татуулснаа толгойн өвчнөө намдаах гэсэн юм гэжээ.
-Жүжигчин Женифер Анистон хамраа өндөрсгөсөн агаад нүх нь хэтэрхий нарийн тул бөглөрдөг, амьсгаа авч чаддаггүй муу унтдаг байсан гэнэ. Харин хамраа өндөрсгөсний дараа үхсэн мэт унтдаг болсноо ярьжээ.
-Жүжижгчин Эшли Тед бас л чөлөөтэй амьсгалах гэж хамраа засуулсан гэдэг.
NUUTS.MN