Таван америкийн нэг нь өлөн зэлмүүн гэнэ
Нийтэлсэн: 2013-09-17 09:57:44
Дэлхийн хамгийн баян орны иргэд гэрлийн хурдаар ядуурч байна. Судалгааний Геддап хүрээлэнгийн мэдээгээр өнгөрсөн онд насанд хүрсэн таван америк иргэн тутмын нэг нь санхүүгийн хүндрэлээс болоод 5-10 удаа гэр орондоо хоол хүнс худалдан авч чадаагүй мацаг барьжээ. Мөн энэ мэтээр өлөн зэлмүүн амьдардаг америкчуудын тоо цаашдаа ч өсөх бололтой. Санхүүгийн хямрал нь нийгмийн давхаргад янз бүрээр тусдаг агаад ядуус бүр ядуурдаг гэнэ.
NUUTS.MN