18-тай энэтхэг бүсгүй 17 жил хамт амьдарсан нөхрөөсөө салжээ
Нийтэлсэн: 2013-09-13 10:12:54
Лагшми Саргару хэмээх эр нэг настай охиноо хөрш тосгоны нэгэн айлын гурван настай хүүд эхнэр болгон өгчээ. Энэ нь 18 жилийн өмнө болсон явдал агаад охин нь насанд хүрсэн хойноо нөхрөөсөө сална хэмээн зүтгэж ёс уламжлал “зөрчжээ”. 17 жил хамт амьдарсан гэр бүлийг салгахыг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид дэмжиж эхнэрийг нь өмгөөлөлдөө авч. Тэдний тусламжтайгаар охин нөхрөөсөө салж чадсан нь Энэтхэгт ховорхон тохиох явдал гэнэ.
NUUTS.MN