Нууц мэдээллийн уурхай

Домогт хатны тухай анхны комик “Ану хатан” хэвлэгдлээ

Нийтэлсэн: 2013-08-21 11:14:01

Монголын домогт хатны тухай анхны комик “Ану хатан” хэвлэгдлээ. Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан” романаас сэдэвлэн залуу зураач Л.Батбилэгийн  бүтээл 360 гар зургаас бүтсэнээрээ онцлог энэ комикийг “M oil” групп ивээн тэтгэж хэвлүүлжээ. Комикийн ерөнхий зураач Л.Батбилэг нь “Ану хатан” түүхэн уран сайхны киноны  хувцасны зураачдын багт ажилласан бөгөөд одоо Тайваний Урлагийн их сургуульд суралцаж байгаа аж. Түүнчлэн манай зах зээл дээрх комик номууд цөөхөн хуудастай олон цувралаар гарч байгаа бол “Ану хатан” 100 нүүртэй бүрэн хэмжээний ном юм.

Комикт дүрслэгдсэн Ану хатан нь киноныхоо орд өргөө, хувцас, дүр төрхөөс сэдэвлэснээрээ сонирхолтой  юм. Комик буюу зурагт ном нь зөвхөн хүүхдийн ном биш Япон зэрэг олон оронд залуус комикийн гол хэрэглэгчид байдаг тул цус сорогч Эдвард энгийн охин Белла хоёрын хайрын гайхам түүх “Twilight” цуврал зэрэг уншигчдыг байлдан дагуулсан уран зохиолын номуудын комик хувилбар нь заавал хэвлэгддэг. “Ану хатан” комик ч гэсэн бүх насны уншигчдад тохиромжтой, ойрадын угсаатын зүй, зан заншлын тайлбар зүүлт, 17-р зуунд хүчирхэгжин мандсан ч салхинд хийссэн мэт сарнин бутарсан Зүүнгарын хаант улсын өнгөт газрын зурагтайгаар “Сэлэнгэ пресс” ХХК-д хэвлэгджээ.

Уг номын ивээн тэтгэгч “M oil” нь “Ану хатан” киноны Зуун модны байлдааныг ивээн тэтгэсэн нийгмийн хариуцлагаа ухамсарлагч байгууллага ажээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших