Нууц мэдээллийн уурхай

Д.Дагвадорж аварга бахардаж унасан нь үнэн үү?

Нийтэлсэн: 2013-08-15 23:35:35

Соёл спорт аялал жуулчлалын яам болон “А-Capella” интертайнмент хамтран “Амжилтын эзэд” нэртэй танин мэдэхүй, соёл урлаг, спортын томоохон хэмжээний цэнгээнт нэвтрүүлэг зохион байгуулах гэж байна. Нэвтрүүлгийн гол оролцогч нь Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сумогийн 68 дахь Их аварга Д.Дагвадорж байх бөгөөд тэрбээр спортын 12 төрлөөр мастер болон аваргуудтай өрсөлдөнө. Тодруулбал спортын төрлүүдэд  үндэсний сур харваа, усанд сэлэлт, гүйлт, туялзуур сэлэм, буудлага, шагай харваа, софт теннис, дугуй, зээрэнцэг шидэлт, гольф, гар бөмбөг, спорт загасчлал гэсэн төрлүүд багтаж байгаа юм байна.
Гэтэл Их аварга Асашёорюүг “бахардаж уналаа”  гэх мэдээлэл сүүлийн хэдэн өдөрт цахим сайтуудад цацагдлаа. Энэ мэдээллийн дагуу Монголын дугуй спортын холбооны нарийн бичгийн дарга Б.Отгонбаатараас тодруулахад аварга барианд орж ирэхдээ “Манай баг яллаа хэмээн хоёр гараа өргөж орж ирсэн. Бариандаа орж ирээд налаад хэвтсэн байсныг бахардаж уналаа хэмээн худал таашаа мэдээлэл явж байна лээ. Дугуйгаар 5 км уралдана гэдэг амаргүй зүйл. Гэхдээ Дагвадорж аварга тамирчин хүний хувьд маш их тэвчээр гаргаж чадсан гэж бодож байна” гэв.
Их аварга Дагвадорж  тэмцээнийхээ өмнө дугуйн спортын аваргуудтай  бэлтгэлээ  базааж багийн уралдаан зохион байгуулжээ. 5 км-ийн багийн уралдаанд  Ахмадын баг, Аваргын баг, ОУХМ Г.Төгөлдөрийн баг гэсэн гурван баг өрсөлдснөөс Аваргын баг түрүүлж барианд орсон байна. Аваргын багт дугуйн спортын дэд мастер Э.Мөнхтулга, Б.Мягмарсүрэн, С.Жамбалжамц нар багтжээ. 
Дашрамд дурдахад шоу нэвтрүүлгийн үеэр дугуйн спортын төрөлд аваргатай өрсөлдөх дугуйчин  ОУХМ, “Алдар”  спорт хорооны тамирчин Г.Төгөлдөр  байх юм. Г.Төгөлдөрийн хувьд одоогоор Монголын номер нэг дугуйчнаар нэрлэгдээд байна.



 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших