Эр хүний 10 айдас
Нийтэлсэн: 2013-07-29 13:24:22
-буруу хийх : ямар ч эр хүн ямар нэгэн зүйлийг буруу зөв хийчих болов уу хэмээн айж явдаг. Энэ нь ажил төрөл, гэр бүл хайр сэтгэл гээд бүхий л зүйлийг нь хамаардаг гэнэ.
-найз бүсгүй нь нөхдөд нь таалагдах эсэх : найз бүсгүй нь нөхдийнх нь хүрээлэлд хэрхэн үнэлэгдэхээс бас айдаг гэнэ. Хэрвээ тэд шоолж гарвал хайр сэтгэлийн талбарт бүтэлгүй нэгэн болж хувирах аюулд ордог.
-шүүмжлэл : эр хүн их бага шүүмжлэл байтугай бусдын доогтой харцнаас хүртэл эмээж явдаг. Энэ нь өөртөө итгэх итгэлийг гүнзгий сэвтээдэгтэй холбоотой аж.
-“босохгүй” байх : хамгийн чухал үед эрхтэн нь байлдах чадваргүй болох вий гэдгээс үхтлээ айдаг. Энэ нь эр хүн биш гэсэн ойлголтыг ялангуяа эмэгтэйчүүдийн дунд тараах аюултай.
-гэрлэх : бие даан амьдрах чадвартай эсэх, үүрэг хариуцлагаа биелүүлж чадах эсэхээс гадна эрх чөлөөгөө хумиулах нь гэх мэт гэрлэлтийн олон талаас бас л айдаг.
-өөрчлөлт : олонхи эр хүн хэдий сайн сайхан үр дагваратай хэдий ч тулж ирж байгаа өөрчлөлтөөс айдаг.
-эмэгтэйчүүдийн доог тохуу болох : эмэгтэйчүүдийн элдэв хорон явуулга, хэл амны бай болох вий гэдгээс үхтлээ айдаг гэнэ.
-хоосрох : мөнгө төгрөг, хөрөнгөө алдаж ядуурах вий гэдгээс бас их айдаг.
-араараа тавиулах : эхнэрийнхээ нууц амрагийг үзэн ядах нь хардалтаас бус харин дотроо нууж явсан хууртагдах вий гэсэн айдас, хууртагдсанаас үүдсэн хорсолоос болдог гэдгийг судлаачид тогтоосон.
-бүсгүй хүний нулимс : эр хүн уйлж байгаа эмэгтэйчүүдээс дотроо ихэд айдаг гэнэ.