8-р сард бэлгийн идэвхжил оргилдоо тулдаг гэнэ
Нийтэлсэн: 2013-07-25 10:41:50
Судлаачдын баталж байгаагаар хүмүүс зун тэр тусмаа 8-р сард бэлгийн харьцаанд хамгийн идэвхитэй ордог аж. Эхнэр нөхөр хоёр л гэхэд зуны сүүл сард жилийн бусад сартай харьцуулахад хамгийн олон удаа энгэр зөрүүлсэн байдаг гэнэ. Бүр өдөр богиносож гадуур гарах нь багасаад ихэнх цагийг гэртээ өнгөрүүлдэг өвлийн улирлаас илүү идэвхитэй байдаг нь судалгаагаар тогтооджээ. Энэ нь эр хүний бэлгийн даавар болох тестостерон нь жилийн наймдугаар сард бусад сарынхаас 33%-иар илүү ялгардагтай холбоотой юм. Ер нь D аминдэм энэ дааврыг хамгийн их дэмждэг агаад энэ аминдэмийн дутагдалд ороогүй эрчүүдийн цусанд тестостерон их хэмжээгээр агуулагдаж байдаг. Тэгвэл энэ аминдэмийг үүсгэгч нэг хүчин зүйл нь нар агаад наранд борлосон эрчүүд 8-р сард “секс машин” болдог гэнэ.