Нууц мэдээллийн уурхай

Төмрийн хүдэр баяжуулах, боловсруулах болон “ENERGIRON” технологийн талаар уулзалт семинар зохион байгуулна

Нийтэлсэн: 2013-07-18 01:25:14

 Монгол улсын Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Дархан Сэлэнгийн төмрийн хүдрийн ордуудыг түшиглэн орчин үеийн техник технологи бүхий төмөрлөгийн цогцолбор үйлдвэр барихаар тусгасан билээ. Нанометал ХХК нь 2011 оноос эхлэн Италийн Даниели групптэй байнгын ажил хэргийн холбоотой ажиллан Монгол улсад хамгийн сүүлийн үеийн технологитой Шууд ангижруулсан төмрийн үйлдвэр болон гангийн үйлдвэрийн цогцолбор байгуулахаар ажиллаж байна.


2013 оны 5 дугаар сард Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Дэд сайд Б.Цогтгэрэл болон Нанометал ХХК – ний төлөөлөгчид  Даниели группд айлчилж төмрийн хүдэр боловсруулан шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэх “ENERGIRON”технологи, үйлдвэртэй танилцжээ.

Маргааш буюу 7 сарын 18-нд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Даниели групп, “Нанометалл” ХХК хамтран төмрийн хүдэр баяжуулах, боловсруулах болон “ENERGIRON”технологиор уулзалт семинар зохион байгуулах гэж байна. Энэ үеэр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Даниели групп харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах аж. Мөн Даниели группийн төлөөлөгчид Уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны сайд, дарга нартай уулзалт хийх юм байна.

Энэхүү цогцолбор үйлдвэрийг байгуулснаар өөрийн орны төмрийн хүдэр, коксждоггүй нүүрсийг ашиглан  Дэлхийн зах зээл дээр үнэ болоод чанарын хувьд өрсөлдөх чадвартай нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын төмөрлөгийн үйлдвэрүүдийг түүхий эдээр хангаад зогсохгүй экспортын бүтээгдэхүүний шинэ нэр төрөл бий болгох, Европ стандартын технологи нэвтрүүлэх зэрэг олон талын  холбогдолтой юм.

   
 
Нийт сэтгэгдэл: 1
  1. Alyn /46.161.14.99/ 2017-03-15 18:48:06

    Good to see re*** expertise on display. Your cobuirnttion is most welcome.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших