Хулгай хийж байхдаа хүүхдийг нь угжжээ
Нийтэлсэн: 2013-07-17 03:55:35
Америкийн Индианнополис мужийн шүүх “ёс зүйтэй” хоёр хулгайчийн хэргийг хэлэлцэж байна. Хоёр сайн эр нэгэн айлыг ухсан агаад энэ үеэр хүүхдийн өрөөнөөс зургаан настай хүү мөлхөн гарч иржээ. Гэрт байрлуулсан камерт хоёр хулгайчийн нэг нь уйлж байгаа хүүхдийг тэврэн саатуулж нөгөө нь сүүг нь халаан угжиж байгаа нь бичигджээ. Тэднийг гэртээ хүүхдээ харж хандах хүнгүй бас өлөн орхисон эцэг эхийн өмнөөс хүүхдийг нь хооллосон хүнлэг үйлдлийг нь харгалзан ялыг нь хөнгөрүүлэхийг зарим хүмүүс шаардаж байгаа гэнэ.