.jpg)
2-3 нас : Энэ үед хүүхэд орчин тойрондоо болж байгаа бүхнийг эцэг эхдээ мэдээлэхийг үүргээ гэж үздэг. Сонсохгүй гээд байхад заавал хэлэх гэж дайрдаг. Энэ үед нь эцэг эхчүүд санаатай болон санамсаргүй үйлдлийн ялгааг хэлж өгөх хэрэгтэй. Мөн бусдын хийсэн буруу үйлдлийн төлөө гэмших харамсах хэрэггүйг ойлгуул.
4-6 нас : Энэ үед хүүхдэд айдсын мэдрэмж суудаг тул өөрт нь чиглэсэн үйлдэл бүхнийг аюул занал гэж үздэг гэнэ. Үүний улмаас хэтрүүлэн хов хэлдэг. Ийм үед эцэг эхчүүд үргэлж өөрийг хамгаалаад байж чадахгүй, зарим үед өөрөө нөхцөл байдлыг зохицуулах учиртайг ойлгуулах хэрэгтэй.
7-12 нас : Сургуулийн орчин хүүхдийн хов живийг өөрчилдөг. Хүүхдүүд өөр хоорондын тооцоо “өр шир”-ийн улмаас бие биенээ ховлож эхэлдэг. Нэг найзаа муухай зан гаргасных нь төлөө урьдны явдлыг нь дэлгэх, багшдаа ховлох нь энүүхэнд болдог. Иймээс үеийнхнээсээ зай барих явдал гардаг. Энэ үед хов жив цаад хүүхэддээ ямар их хор нөлөө үзүүлдэгийг, сайн найзаа насан туршид нь гомдоох аюултай гэдгийг хэлж өгөх хэрэгтэй. Мөн цаад хүүхэд эргээд өшөө авахын тулд заналт дайсан болдог ч аюул бий.
12+ нас : Хүүхдийн хов жив бүр аюултай шинжтэй болдог. Бие биедээ сэтгэлзүйн цохилт өгөх, нэр хүндийг унагах зорилгоор зориуд явагдаж байдаг. Хариу өшөө авалт жинхэнээсээ хийгддэг. Энэ үед эцэг эхчүүд хүүхдээ ангийнхан сайн сурагчидтай харьцуулаад том алдаа гаргадаг. Хүүхэд өөрөөс нь сурлага спорт төдийгүй гадаад байдлаараа илүү гарсан тэр хүүхдүүдтэй илт дайсагнаж элдэв хов жив хэрүүлд хутгалдан нэр хүндээ алдах нь бий. Бас урвалт гэж том асуудал хүүхдэд тулгардаг.