Нууц мэдээллийн уурхай

Хөгжил дагуулсан шинэ зам нээгдлээ

Нийтэлсэн: 2013-07-16 02:36:14

Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Хот байгуулалтын төсөл”-ийн авто замыг сайжруулах бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Орбит-Тахилтын чиглэлд шинээр барьсан 7,1 км автозамын нээлт 7 сарын 15-нд боллоо. Энэ автозам нь явган хүний зам, гудамжны гэрэлтүүлэг, төмөр бетон гүүр, ус зайлуулах хоолой, суваг шуудуутай бөгөөд замын тэмдэг тэмдэглэлээг бүрэн хийж, дэлхийн стандартад нийцсэн зам болсон гэдгийг албаныхан онцолж байна.

“Хурдны зам” компанийн гүйцэтгэсэн автозамын нээлтэд Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч ноён Такэхико Накао, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, иргэдийн төлөөлөл оролцсон юм. Нийслэлийн Засаг дарга  Орбитыг Тахилттай холбосон шинэ автозамын нээж хэлсэн үгэндээ,  “Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Тахилтын иргэдийн хүсэл сонирхлын дагуу шинээр баригдсан энэ зам хөгжил дагуулсан зам болсон нь харагдаж байна.

Энэ зам нээгдсэнээрээ нийслэлд шинэ суурьшлийн бүс бий болж,  Тахилтын иргэд нийтийн тээврээр үйлчлүүлж,  тав тухай амьдрах нөхцөл боломж бүрдэж байна” гэж онцоллоо. Азийн хөгжлийн банкнаас гаргасан судалгаагаар  Орбит-Тахилтын шинэ автозам баригдсаны дараа Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд оршин суугчдын тоо 22 хувиар өссөн байна. Нийтдээ 4,3 сая долларын хөрөнгө оруулалтаар баригдсан автозамыг Улаанбаатар хотыг баруун тийш хөгжүүлэх төлөвлөгөөний эхний алхам юм хэмээн төсөл хэрэгжүүлэгчид  үзэж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших