Өрсөлдөгч хүүхнийхээ өгзгийг шатаажээ
Нийтэлсэн: 2013-07-09 12:30:38
Явалдагч эрээ алдах дээрээ тулсан орос эмэгтэй өрсөлдөгч хүүхнийхээ өгзгийг шатаасан хэрэг Оросд гарчээ. Москвагийн ойр орчмын Половинка тосгоны баяр дээр 26 настай хүүхэн нэгэн эмэгтэйн суудал доор өвс цаас чихээд суух үед нь шатаажээ. Баярын үеэр бүгд уусан байсан тул өнөөх хүүхэн ч хурдан босож чадалгүй сайхан өгзөгөө нэлээд түлжээ. Цагдаа нарын мэдэгдсэнээр шатаагч хүүхний найз залуу хохирогч эмэгтэйн хойноос гүйгээд байсан аж. Бүр “алиман өгзөгөнд нь татагдсан” хэмээн ам алдсан агаад үүнд нь хорссон найз хүүхэн нь өрсөлдөгчийнхөө өгзөгнөөс нь өшөөгөө авсан нь энэ гэнэ.