Согтуудаа төрийн дуулал дуулсан цагдаа ажлаасаа халагджээ
Нийтэлсэн: 2013-07-05 02:38:31
Гурван орос цагдаа жагсаалын үзлэгийн үеэр төрийн дуулал эгшиглэхэд согтууран дагаж дуулаад ажлаасаа халагджээ. Хэрвээ жагсаалдаа зүгээр зогсож байсан бол тэднийг хэн ч анзаарахгүй байж. Харин төрийн дуулал эгшиглэхэд согтуу гурав солгой хоолойгоор дагаж дуулаад дорхноо баригдаж ажлаасаа хөөгдсөн гэнэ.