Өдрийн тэмдэглэл хөтлөх нь хүүхдэд ямар ач тустай вэ?
-Өөрийн гэсэн орон зай, ертөнцтэй болдог: Зөвхөн орон зай ертөнц биш агаад өдрийн тэмдэглэл нь хүүхдийг өөртөө зориулах цаг хугацаатай болдог. Эцэг эхчүүд хүүхдийг цаг наргүй хичээл, давтлага болон гэр орны ажлаар дардаг гэмтэй. Үүнээс болж хүүхдэд бодох, тунгаах, эргэцүүлэх, мөрөөдөх цаг гардаггүй.
-Хувийн зохион байгуулалт нь сайжирч, эмх цэгцтэй болдог: Өдрийн тэмдэглэл хөтөлдөг хүүүхэд юм хумаа эмх цэгцтэй байлгах, хураах цэгцлэх тал дээр хамаагүй дээр байдаг гэнэ. Өдрийн тэмдэглэл хувийн нууцад орох тул хэзээ ч ил тавьдаггүйтэй холбоотой.
-Өөрийн байр суурь үзэл бодлоо хамгаалдаг: Өдрийн тэмдэглэл хөтөлдөг хүүхэд бие даасан үзэл бодол, байр суурьтай болж түүнийгээ хамгаалж чаддаг.
-Бусдын үзэл бодлыг хүндэлдэг : Өөрийн гэсэн орон зай үзэл бодолтой хүүхэд бусдад ч ийм эрх бий гэдгийг ухаарч хүндэлдэг. Багш нарын ярьж байгаагаар өдрийн тэмдэглэл хөтөлдөг хүүхэд ядахдаа хаалга тогшиж сурдаг гэнэ. Учир нь тэмдэглэлээ бичиж байхад нь хүн өрөөнд нь хаалга тогшилгүйгээр ороход тун дургүй байдаг.
NUUTS.MN