Хурим тансаг болох тусам амархан салдаг гэнэ
Нийтэлсэн: 2013-07-02 01:44:53
Хуримандаа хэр их мөнгө зарцуулна тэр хэмжээгээр хурдан салдаг болохыг судлаачид тогтоожээ. Тэдний судалгаагаар маш мөнгө зарж хэт тансаг хурим хийсэн хосууд гэрлэлтийн дараа амархан салдаг гэнэ. Харин дундаж маягаар цомхон хүрээнд зочид гийчид багатай байхаар төсөвлөн хуримаа хийсэн хосуудын хамтын амьдрал хамаагүй урд удаан байдаг аж. Үүний учир шалтгаан нь хосууд маш өндөр зардалтай тансаг хурим хийснээр хамтын амьдралын гараанаасаа л бэрхшээлд орж сэтгэлзүйн болон харьцааны дарамтанд ордог гэнэ. Маш сайхан хурим хийсэн тул маш сайхан амьдрах ёстой гэсэн хайрцаганд ордог. Хамаатан садан, найз нөхөд нь ч ийм шаардлага тавьдаг. Гэтэл гэр бүлийн амьдралд бүх зүйл сайн сайхан байдаггүй тул эхний саад бэрхшээлд өнөөх дарамт нь хэрүүл маргаан өдөөгч “галт бөмбөгний” үүрэг гүйцэтгэж харилцааг нь сэвтүүлдэг. Мөн хуримын хэт тансаглалаасаа болоод өр зээлд орох зэрэг хүндрэл нь улам нэмэр болдог. Харин тансаг хурим, бал сарын аялалаас татгалзсан хосууд сэтгэл санааны хувьд тогтвортой байдаг агаад бэрхшээл саадыг хэвийн хүлээн авдаг гэнэ.
