Испаний шигшээ багийг “мулзалжээ”
Нийтэлсэн: 2013-06-28 01:26:23
Тив хоорондын цомийн аварга шаргаруулах тэмцээнд амжилттай оролцож яваа Испаний шигшээ баг мөрийтэй хөзрийн ширээнд багаараа ялагдсан гэнэ. Испаничууд бүсгүйчүүдтэй наргиж хонохдоо мөрийтэй покер тоглоод навс хожигджээ. Тэд дуудлагийн бүсгүйчүүд дуудан нүцэглэх мөрийтэйгөөр покер тоглоод хожигдож бүгд нүцгэлж ялагдлаа тэмдэглэн уух үед бас л багаараа тасарчээ. Өглөө сэрэхэд нь покерчин бүсгүйчүүд хамаг үнэтэй цаг зүүлт болон бэлэн мөнгийг нь мулзалж орхиод алга болжээ. Цагдаагийн газрын мэдээлж байгаагаар хөлбөмбөгчдийг шар айрганд нойрсуулагч эм хольсон гэнэ.
NUUTS.MN