Нууц мэдээллийн уурхай

Хүүхдэдээ сургавал зохих 20 зөв хэвшил

Нийтэлсэн: 2013-06-24 02:54:18

-найрсаг байх: “сайн байна уу”, “баярлалаа”, “сайхан амраарай” гэж хэлдэг, найрсаг соёлтой харьцаанд сургавал хүүхэд тань танихгүй орчинд ч алзахгүй, хүмүүстэй харилцаа тогтоож чаддаг болно.

 

-“үгүй” гэж хэлдэг болго: ингэж хэлж чаддаг хүүүхэд өөрийнхөө байр суурь ашиг сонирхолыг хамгаалдаг.

-зөв хэвшилд сурга : гадаа тоглоод ирсний дараа гараа угаадаг, тогтмол усанд ордог, ариун цэвэр сахьдаг болго.

-цаг барих : товлосон цагаасаа хоцордог, цаг барьдаггүй бол хүүхэд тань насан туршдаа хохирсоор байх болно.

-аюулгүй байдлаа хамгаал : ногоон гэрлээр зам хөндлөн гарах, зам дээр тоглохгүй байх зэргийг сургах нь бас чухал.

-сонсож сурга : хүүхэд сургуульд орох тэр цагаас эхлэн бусдыг анхааралтай сонсож чаддаг болгох хэрэгтэй.

-анхаарлаа төвлөрүүлэх : элдэв зүйлд сатаарахгүй төлөвлөсөн зорилго, ажилдаа бүхнийг зориулдаг хүүхэд том болоод амжилтанд хүрдэг.

-уучлал гуйх : буруу зүйл хийсэн бол уучлал гуйдаг байх хэрэгтэй.

-уншиж сурга : номтой нөхөрлөсөн хүүхэд өргөн мэдлэгтэй,баялаг амьдралтай байдаг.

-зөв хооллох: хүүхэд анхны хоолоо эцэг эхийн гараас авдаг тул ширээн дээрээ элдэв хэрэггүй хор болох хоол хүнс бүү тавиарай.

-хүнтэй танилцах : хүнтэй  ёс журмын дагуу танилцах, нэр алдрыг нь зөв тогтоох, эргээд холбоотой байх зэрэг нь насан туршид нь хэрэг болно.

-өөрийгөө илэрхийлэх : өөрийн үзэл бодол, байр сууриа зөв илэрхийлж зөв ойлгуулж чаддаг байх нь дараа  дараагийн хамт олны дунд ороход нь их тус болдог.

-бусдын сэтгэл бодлыг хуваалцаж ойлгох : бусдын зовлон жаргалыг ойлгож хуваалцдаг болгож  сургах нь их чухал.

-хувийн сахилга бат : хувцас хунар, ном дэвтрээ эмхлэх, ариглахаас энэ хэвшил эхэлдэг.

-хоол хийх : хоол хийлгээд сургавал тэр бүр бусдын гар хараад байхгүй болно.

-ярьж сургах : айдсаа ялан дийлж бусдын өмнө үг хэлж ярьж сурвал том амжилтын эхлэл болно.

-мөнгөтэй харьцаж сургах: мөнгөний үнэ цэнийг ойлгуулж ариглах гамнах, зөв зохистой зарцуулахад сурга.

-ажла дуустал хийдэг болгож сурга : энэ хүмүүжлээс олж авдаг шаргуу дайчин зан чанар амжилтанд хүрэх тулгуур нь болно.

-сайн сайханд итгэх : өөдрөг үзэл ирээдүйн амьдралд нь их чухал. Амьдралын сайн сайхан баяр баясгаланд итгэдэг болго.

-бусадтайгаа хуваалцах : өгөөмөр зан чанар одоо үед их дутагдаж байгаа.

-ойр дотны хүмүүсээ халамжилах : багадаа өвөө эмээ ахмад хүмүүсийг халамжилж байсан хүүхэд том болж эцэг эх болсон хойноо гэр бүлдээ бүхнийг зориулдаг.

 

NUUTS.MN

 

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших