Нууц мэдээллийн уурхай

Аймгуудын баяр наадмын тов гарлаа

Нийтэлсэн: 2013-06-23 12:28:04

Энэ жилийн Үндэсний их баяр наадам Хүннү гүрэн байгуулсны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 102, Ардын хувьсгалын 92 жил зэрэг түүхэн ойнууд давхцаж байгаа.  Үндэсний баяр наадмын үеэр гадаад, дотоодын жуулчид Монголд олноор ирж, сум аймгийн наадмыг ихээхэн сонирхдог.

Тиймээс энэ жилээс эхлэн баяр наадмаа тогтсон өдөр тэмдэглэдэг болохыг ССАЖЯ-аас бүх аймгуудад уриалсан.  Зарим аймгууд баяр наадмын товоо гаргажээ.

Дархан-Уул аймаг наадмаа долдугаар сарын 10, 11-нд,  Хөвсгөл 6-8-нд “Цаатан” наадам хийгээд 11, 12-нд наадахаар төлөвлөжээ. Дорноговь аймаг наадмаа Говийн догшин ноён нутагт Данзанравжаагийн мэндэлсний 210 жилийн ойтой хамтатган, долдугаар сарын 27-28-нд хийх юм байна.  Энэ үеэр 1080 хүүхэд бүжиглэх аж. Энэ жил дөрвөн аймаг байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан эдгээр аймгийнхан ойгоо наадамтайгаа хамт өвөрмөц байдлаар тэмдэглэх гэнэ. Тодруулбал, Завхан долдугаар сарын 26, 27-нд 90 жилийн ой, наадмаа хамт тэмдэглэж, 2222 морин хуурч хуурдуулах бол Төв аймгийн наадмын тов тодорхой болоогүй ч уртын дууч, морин хуурч, бүжигчин тус бүр 90-ийг оролцуулсан арга хэмжээ зохион байгуулахаар бэлтгэж байгаа аж.

Завханы Тосонцэнгэл, Нөмрөг, Завханмандал сум байгуулагдсаны ой бас өнөө жил тохиож байгаа бөгөөд  ой, наадмаа нэгтгэн, долдугаар сарын 25-нд хийх юм байна. Архангай аймаг болон Тариат, Өндөр-Улаан, Хотонт, Ихтамир, Цэнхэр, Цахир сум байгуулагдсаны 90 жилийн ойгоо мөн наадамтайгаа хамт хийхээр болжээ. Хэнтийнхэн аймаг байгуулагдсаны 90 жилийн ойгоороо долдугаар сарын 27, 28-нд зүүн бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулна. Өвөрхангай аймгийнхан Гиннесийн номд бүртгүүлэхээр 1500 морь уралдуулахара зэхэж байгаа аж. Уг уралдаан долдугаар сарын 23-нд тус аймгийн баяр наадмаар болох юм.  Баянхонгор аймгийн Баянхонгор, Галуут сумын 90, Эрдэнэцогт сум 80 жилийн ойгоо наадамтайгаа цуг долдугаар сарын 22-24-нд хийхээр төлөвлөжээ. Ховд аймгийн Манхан сум 90 жилийн ойгоо мөн наадамтайгаа хамт долдугаар сарын 15-нд хийх юм байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших