Эцэг эхчүүд хүүхдээ 5 “аргаар” хуурдаг
Нийтэлсэн: 2013-06-21 03:33:58
Бид хүүхдээ худал хэлж болохгүй гэж сургадаг мөртлөө өөрсдөө байнга худал ярьдаг. Үүнийг хамгийн түрүүн анзаардаг хүмүүс нь бидний хүүхдүүд байдаг. Судлаачид эцэг эхчүүд хүүхдээ үгэндээ оруулахын тулд 5 хэлбэрээр худал ярьдгийг тогтоожээ.
-“Чамайг энэд орхиод явлаа” гудамж талбай, дэлгүүр хоршоо зэрэг хүүхдийн анх очиж байгаа таниж мэдээгүй газарт уйлж дүрсгүйтээд байвал ингэж худлаа айлгадаг.
-“Одоо мөнгө алга, дараа нь авч өгье” : хэт үнэтэй юм уу хүүхдэдээ хэрэггүй гэсэн зүйлсээс эцэг эхчүүд ингэж худлаа хэлэн татгалздаг.
-“чамайг уйлаад байвал би холоо явлаа” : үүнийг эхчүүдийн 84 хувь нь хэрэглэдэг гэнэ.
-“энэ тун гоё амттай” : хүүхэд нь муухай гээд идэхгүй байхад эцэг эхчүүд ингэж улайн цайм худлаа хэлэн идүүлэх гэдэг.
-“чамайг үймүүлээд байвал цагдаа/тэр ах ирээд аваад явна” : америкт хэрвээ эцэг эх нь ингэж айлгавал хүүхэд намайг заналхийлсэн гээд өөрийг нь цагдаад өгч болдог гэнэ.
NUUTS.MN
