Ерөнхийлөгчийн “тагнуул” ЗГХЭГ-д шургалав
ЗГХЭГ-т ер нь юу юу болдог нь улстөрийн хүрээнд шуугиан дэгдээжээ. Янз бүрийн юм болдог тул байдлыг газар дээр нь танддаг хүнтэй байхыг төрийн өндөрлөгүүд бодсон бололтой. ЕТГ-ын дэд дарга Ч.Сайнбилэг ЗГХЭГ-ын дэд даргаар томилогджээ. Өдгөө энд юу болж байгааг дээд давхрынхан дор нь мэдэж чадах бололтой. Төрийн тэргүүн нь ч Засгийн газрын гүлдийчихээд ажил хийдэггүй хэдэн сайд дарга нарыг сайн цагдах гэсэн нь зөв биз. “Өглөө” кинонд “сэлэм” Тогмидыг Бодоо сайд “муу Сүхбаатарын тагнуул чамайг даа” гэдэг. Түүн шиг л Ерөнхий сайд уурсаж байгаа байх дээ.
NUUTS.MN