Нууц мэдээллийн уурхай

Эрчүүдийн хямралт нас гэж байдаг гэнэ

Нийтэлсэн: 2013-06-18 02:33:48

Бүх эр хүнд амьдралын туршид нь хямралт үе дагалддаг агаад долоон жилийн мөчлөгтэй аж.

-7 нас : Амьдралын гарааны хямралын үе. Амьдралдаа хэрхэн хөл тавихаа мэдэхгүй сандрана. Сургуульд орж анх үүрэг хүлээн бас анх удаа эрх чөлөөгөө хязгаарлуулдаг.  Магтаал сонсох нь ховор. Хүндлэл магтаалыг биеэ зөв авч явж байж олох уу эсвэл үеийн хөвгүүд дундаа нударгаараа эрх мэдлээ тунхаглах уу гэдгийг шийдэх болдог.

-14 нас: Мэхлэгдэх хямралын үе. Эцэг эх нь ядаргаа болж, найз нар нь урван найз охид нь хуурдаг. Гэр бүлийн нөлөөнөөс гарч бушуухан бие даахыг эрмэлздэг. Энэ үед магадгүй хөвгүүн нас нь дуусдаг гэнэ. Ертөнц хар цагаан хоёр өнгөөс тогтдогийг ухаардаг.

-21 нас: Хөдөлгөөний хямралын үе. Олон жилийн турш хүссэн амьдралд байр сууриа олж авах гэсэн Аугаа мөрөөдөл шийдэгддэг. Гэхдээ байр сууриа олж авна гэдэг бас эргэлзээтэй.  Тэрээр үүнийгээ батлан харуулах гэсэн боловч Ерөнхийлөгч болж ч чадсангүй бас “MCS”-ийн Оджаргал шиг баян болж чаддагүй.

-28 нас : Завхралын хямралын үе. Анх удаагаа найз нараа “хулхидаж” бас эхнэрээ араар нь тавьж эхэлдэг. Албан тушаал ахиж бизнесийн анхны том ашгаа хүртдэг ч аз жаргал бага мэт санагдана. Гэрлэсэн нь эхнэрийнхээ бүдүүрч байгааг анзаардаг. Гэрлээгүй нь хоёр гурвын дундаас сонголт хийх гэж зүдэрдэг.

-35 нас: Алдагсан он жилийн хямралын үе: Бсдын л адил дунд зэргийн цалинтай, ажилтай, эхнэртэй хүүхэдтэй гэдгээ мэдэрч эхэлнэ. Мөрөөдөл зорилгодоо хүрч чадахаасаа нэгэнт оройтсоныг ухаардаг. Сайхан амьдарч чадахгүй нь гэдэг аймшигт мэдрэмжинд автагддаг. “Хэзээ ч” гэсэн амлалтыг өөртөө өгнө Ахиж хэзээ ч уухгүй, цалингаа үрэхгүй гэх мэт. Амьдрлаа өөрчлөхийн тулд ажлаа бас эхнэрээ сольж эхэлдэг.

-42 нас : “Хар нүхний хямрал”-ын үе.  Эцсийн эцэст өөрийгөө байж байгаа чигээр нь хүлээн зөвшөөрдөг. Хорвоо дээр үлдээх цөөхөн юмтайгаа мэдэрнэ. Хаа хол мэт санагдаж байсан Үхэл ойртож эхэлдэг.  Зүрх элэг гээд эрхтэн нь үе үе үүнийг санагдуулан зовоодог. Өнгөрсөн амьдрлаа анх удаагаа бодитойгоор үнэлэн дүгнэж гардаг.

 

NUUTS.MN

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших