Загас наадуулаагүйн төлөө нөхрөөсөө 10 мянган евро нэхжээ
Нийтэлсэн: 2013-06-17 11:17:11
Францын Ницце хотын хос, гурван хүүхдийн эцэг эх болсон Моника, Жан-Луй хоёр гэр бүлээ цуцлуулах үед эхнэр нь нөхрөөсөө 10 мянган евро нэхжээ. Хамтын амьдралын 21 жилийн сүүлийн хэдэн жилд нь нөхөр нь эр хүний үүргээ гүйцэтгэхээс илт татгалзаж ирсэн агаад энэ нь гэр бүл салах гол шалтгаан болсон хэмээн Моника шүүхэд мэдүүлжээ. Харин 10 мянган евро нь эр нөхрийн үүргээ биелүүлээгүйн нөхөн төлбөр гэнэ. Нөхөр нь мөн өмгөөлөгч хөлслөн авч ажлын хэт ачаалал болон эрүүл мэндийн учир шалтгааны улмаас загас наадуулж чаддаггүй байсан хэмээн заалдаж байгаа гэнэ.