-огт танихгүй газар гол нуурд сэлэх хэрэггүй
-усыг сайн анхаар. Усны тунгалаг 1 метрээс доошгүй байх ёстой. булингар юм уу хар өнгөтэй бол орох хэрэггүй.
-хүүхэд зөвхөн томчуудын хараа хяналтын дор усанд орох ёстой. хүүхэд ус залгилахаас сэргийл
-хүүхдээ эхлээд 5-7 минут оруулаад гарга, тэгэхгүй бол бээрнэ. Ямар ч нөхцөлд бага насны хүүхдийг 15 минутаас илүү оруулах хэрэггүй.
-хүүхдийг нарны туяа эрчимтэй байдаг өглөөний 11-16 цагийн хооронд оруулах нь зөв. Агаарын хэм 20 градусаас доошоо орсон үед гол нуурын усанд оруулах нь буруу.
-хүүхдээ хооллох усанд сэлүүлэх нь хоорондоо 45-50 минутын зайтай байвал сайн.
-хүрхрээ, үйлдвэрлэлийн зориулалттай усан сан, хиймэл цөөрөмд оруулж болохгүй.
-өндөр хад эргээс голын ус руу үсэргэх аюултай.
-гол нуурын усанд явж байгаа моторт завь зэргээс хол сэлүүл. Мотор нь усны эргэлдсэн долгионыг үүсгэдэг тул бага насны хүүхэд эргэлтэнд нь амархан орж живэх аюултай.