Нэг ч хүн халаагүй сайд асан
Том салбарын яамыг удирдахаар ирээд нэг ч хүн халаагүй сайд бас байна. Тэр нь ЭМ-ийн сайд асан С.Ламбаа юм. Багаа бүрдүүлнэ гэдэг нь угаасаа фракцад хуваагдсан АН-ынхны зан байсан ирсэн. Очсон сайд бүр л баахан хүн халж сольж бужигнуулдаг. Тэгвэл ЭМ-ийн сайдаар очсон С.Ламбаа нэг хүн халаагүй аж.ЭМЯ-нд ажлаа сайн хийдэг мундаг хүмүүсээр дүүрсэн байж болно. Эсвэл хашир өвгөн хүн халж эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийсэн байх. Ажлаа ямар сайн хийдэг хүмүүс байсныг яамны ТНБД асан Н.Түмэндэмбэрэлийн тендерийн хэрэг харуулсан. С.Ламбаа сайдын үед тэрээр яамны гол газар болох Хөрөнгө оруулалт, санхүүгийн дарга байжээ. Хашир сайд асан С.Ламбаа нэг ч эмнэлгийн даргыг халаагүй нь үнэн. Гэхдээ эмнэлгийн дарга нарын гэрээг сунгах үед бараг шинээр дарга болохтой адил “том юм” болдог байсан гэж эрүүл мэндийн салбарынхан ярьдаг.
NUUTS.MN