Стрессээс болж үс бууралтдаг
Эрдэмтэд эцсийн эцэст үс бууралтах шалтгааныг тогтоожээ. Бууралтуулдаг гол шалтгаан нь сэтгэлзүйн хямрал даралт буюу стресс гэнэ. Үсний өнгө арьсыг тодорхойлогч меланоцитами гэдэг бодис хуйханд суусан үсний уутанд хадгалагддаг. Тэгвэл сэтгэлзүйн хямрал айдас, түгшүүр стрессээс болж уг бодис багасдаг нь үс бууралтах үндсэн шалтгааны нэг юм хэмээн Нью-Йоркийн Их сургуулийн судлаачид дүгнэжээ. Өөрөөр хэлбэл стрессээс болж үсний хуйханд меланоцитаминий нүүдэл болж үс өөрийн төрөлх өнгө чанараа алддаг гэнэ.