Нууц мэдээллийн уурхай

Шинжлэх ухаан танин мэдэхүйн “ШУУРХАЙ СУВАГ” телевиз нээгдэж байна

Нийтэлсэн: 2013-06-12 05:28:43

Монголын телевизүүдийн түүхэнд шинэлэг өнгө төрхөөрөө ялгарсан Шинжлэх ухаан танин мэдэхүйн Шуурхай суваг телевиз 06 сарын 12-нд анхны эфирээ цацаж, нээлтээ хийнэ. Монголын отгон телевизүүдийн нэг шинжлэх ухаан танин мэдэхүйн “ШУУРХАЙ СУВАГ” телевиз 2013 оны 06 сарын 12-ны өдөр албан ёсоор нээлтээ хийж, анхны эфирээ үзэгч олондоо хүргэх гэж байна. Шуурхай суваг телевиз нь олон нийтэд  орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилтуудаас хүргэх, хүүхэд  залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэх танин мэдэхүйн зорилготой үүсгэн байгуулагджээ. Тус телевиз нийтлэл, нэвтрүүлгийнхээ бодлогод нийцсэн Science News мэдээллийн хөтөлбөр, Tech Park шинжлэх ухаан танин мэдэхүйн теле сэтгүүл болон шинжлэх ухааны салбарын 30 гаруй эрдэмтдийг хамруулсан “Эрдэмтдийн индэр”, зориулалтын лабориторид туршилт хийх алсын зайны теле хичээл Science LAB, АНУ  Тайваны уран бүтээлчдийн баримтат кинонууд зэрэг нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэх юм байна.


Түүнчлэн Шуурхай суваг телевиз АНУ-тай хамтран VEX ROBOTICS MONGOLIA төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн хүрээнд тэмцээний танилцуулга нэвтрүүлгүүд, VEX робот угсрах хичээлүүдийг хүргэхээс гадна манай улсын ЕБС-иуд, техник технологийн чиглэлийн Их дээд сургуулиудтай хамтран VEX ROBOTICS дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох үндэсний ялагчдыг шалгаруулж, ялагчид  дэлхийн 50 гаруй орны сурагч оюутнуудтай техник сэтгэлгээ, авъяас чадвараа сорин өрсөлдөх боломжийг олгож байгаа юм. Мөн Шуурхай суваг телевиз Тайваны  Бүтээлч сэтгэхүйг дэмжих холбоотой хамтран GreenMech төслийг хэрэгжүүлэх юм байна. GreenMech төслийн гол онцлог нь ЕБС-иудын сурагчдын шинжлэх ухааны мэдлэг болон техник сэтгэлгээг гар доорх материал ашиглан өөрийн бүтээлч сэтгэлгээг бодитой загвар болгож буулгах замаар хөгжүүлэхэд оршдог байна.

   
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших