Хятадад авлигалын хэргээр хоёр хотын хоёр орлогч дарга буудуулжээ
Нийтэлсэн: 2013-06-12 12:57:51
Урд хөршид нэг өдөр хоёр хотын хоёр орлогч даргыг авлига авсан хэргээр хамт бууджээ. Ханчжоу Сучжоу гэх хоёр хотын орлогч дарга нар ийнхүү олны өмнө цаазлуулж. Ханчжоу хотын орлогч дарга нь 10 гаруй нууц амрагтайн дээр 15 жил орлогч даргын суудалд суухдаа 24.8 сая юаны хахууль авч улсын 8.2 сая долларын хөрөнгийг хувьдаа завшсан байж. Харин Сучжоу хотын орлогч дарга нь дөрвөн жилийн дотор 17 сая юаны хахууль авч гэртээ 23 кг жин татах шуудайтай бэлэн мөнгө хадгалж байжээ.