Людмила Путина салалтын шалтгаанаа олон нийтэд дэлгэжээ
Нийтэлсэн: 2013-06-11 10:52:24
Оросын Ерөнхийлөгч В.Путин 30 жил хамтран амьдарсан эхнэрээсээ салсан тухай шуугиант мэдээлэл хийсэн. Тэд 1983 оны 6-р сарын 28-нд гэрлээд хоёр охинтой болж урт удаан жил амьдарчээ. Людмила хатагтай салалтын шалтгааныг ийн тайлбарлажээ. “Бид сүүлийн үед бараг уулзалдахаа больсон агаад тус тусдаа амьдрах болсон. Тэгээд ч би угаасаа олон нийтийн анхаарлын төвд байх дургүй хүн. Мөн охид маань өсөж өөрсдийн амьдралаа хөөн одсон тул биднийг нэгтгэх шалтгаан бараг үгүй болсон” гэжээ.
NUUTS.MN