Эрчүүд яагаад хүүхдээ хүмүүжүүлэхэд бага оролцдог вэ
Нийтэлсэн: 2013-06-11 02:50:35
Хүүхэд өсгөх хооллох хувцаслах, хүмүүжүүлэх ажил үндсэндээ ээжийн мөрөн дээр буудаг. Аль орны эрчүүд энэ тал дээр тун бага оролцоотой гэнэ. Энэ нь доорхи хэд хэдэн шалтгаанаас болдог аж. Ихэнх эрчүүд гэр бүлээ тэжээх мөнгө олохыг үндсэн үүргээ гэж үздэг. Эхнэр хүүхдээ тэжээх мөнгө олсноор үүрэг хариуцлагаа гүйцэтгэж дууслаа гэх нь бий. Хоёрдугаарт олонх аав нар хүүхдийг хооллох, хувцаслах, өсгөх хүмүүжүүлэх талаар юу ч мэддэггүйгээс ороцдоггүй гэнэ. Ядахдаа халуурахад нь ямар эм өгөх, ямар тоглоом тоглохыг байтугай хүүхдийн нэг ч дуу үлгэр мэддэггүй тул дэмий л мөрөө хавчдаг аж. Мөн залхуураад хөдөлдөггүй эцэг нар байдаг бололтой. “Бүхнийг мэддэг чаддаг ээж нь байхад миний хэрэг байхгүй” гэдэг гэнэ. Гэхдээ гэр бүл бол хамтын зүтгэл хөдөлмөрөөс тогтдог гэдгийг эрчүүд ойлгох цаг болсон. Үүрэг хариуцлагыг өрхийн бүх гишүүд адил тэнцүү үүрэх ёстой юм.
NUUTS.MN