Хар тамхичин хөлбөмбөгчинд хаягдмал хүүг өгсөнгүй
Нийтэлсэн: 2013-06-06 10:55:08
Байнга хар тамхи хэрэглэн хэл амд орсоор “Мансуурагч” гэсэн нэртэй болсон хөлбөмбөгчин Адриан Мур муу усны хоолойд хаягдсан хятад хүүг өргөж авах хүсэлтээ гаргажээ. Румын гаралтай хөлбөмбөгч дэлхий нийтийг цочроосон энэ явдалд ихэд эмзэглэсэн гэнэ. Тэгээд эхнэртэйгээ ярилцан хөөрхий хүүг өргөж авахаар шийдэж. Гэсэн ч түүний хар тамхинд донтсон зэрэг шалтгаанаас болж энэ хэрэг бүтэх нь тун эргэлзээтэй байгаа бололтой.