Хэвийн бус Линдсэй Лохантой унтах эр олдохоо байжээ
Нийтэлсэн: 2013-06-04 11:43:51
Царайлаг жүжигчин залуу Жеймс Франко шуугианы эзэн Линдсэй Лохантой нэг оронд орох зөндөө боломж гарч байсан ч “алтан боломжийг” ашиглаагүй гэдгээ дэлгэж. Тэрээр үүнийгээ цаад бүсгүйнхээ сэтгэцийн хэвийн бус байдалтай холбож тайлбарласан гэнэ. 34 настай Жеймсийг Холливудын царайлаг ганц бие эрсийн нэг гэдэг. Жеймс байрандаа засвар хийлгэх үеэр “Chateau Marmont” гэдэг зочид буудалд түр амьдарч байжээ. Энэ үеэр уг буудалд байсан Линдсэй мань эрийг хэд хэдэн удаа өдсөн агаад “хэвийн бус” хүүхэнтэй холбогдох хүсэлгүй Жеймс эелдэгээр татгалзаж бултсан аж.