Гэрлэхээсээ өмнө юугаа нууцлах ёстой вэ
Судалгаагаар гэрлэсэн хосын 60 хувь хуримаас өмнө намтар түүхийнхээ зарим хэсгийг ирээдүйн эхнэр нөхрөөсөө нуудаг гэнэ. Санал асуулгаар урьд нь явалдаж байсан хүмүүсийнхээ тоог хамгийн түрүүнд нууцалдаг аж. Тун болохгүй бол тоог нь дарж хэлдэг гэнэ. Мөн эрчүүд авдаг цалингийн тоо, өр зээл зэргээ ихэд нууцалдаг. Гуравдугаар байранд дагвар хүүхэд ордог аж Зарим тохиолдолд хамаатан садантайгаа холбоотой зүйлсийг хэлэлгүй дардаг аж. Үүнд шоронд суугаа нагац ах, архинд орсон хүргэн дүү гэх мэтийг нууцалдаг. Ажлаасаа халагдахдаа тулсан, албан тушаал ахих боломжоо алдсан гэх мэт ажил албан тушаалтай холбоотой асуудлаар хэлээ тас хаздаг гэнэ. Орон байртай эсэхээ ч бас хэлэхээс түдгэлзэх нь бий.
NUUTS.MN