Хорссондоо экс нөхрөө бууджээ
Нийтэлсэн: 2013-05-29 02:07:42
Салсан нөхөртэйгөө эргэж сууна хэмээн найдаж байсан герман бүсгүй өөр эмэгтэйтэй гэрлэсэнд нь хорссож бүр шүүхийн байшингийн өмнө буудаж хөнөөжээ. 32 настай тэрээр эцсийн мөч хүртэл нөхөртэйгээ эвлэрэх байх гэж найдаж байж. Гэтэл нөхөр нь салах өргөдөл гаргаад зогсохгүй шүүх хурал болох өдөр жирэмсэн шинэхэн амрагаа дагуулаад иржээ. Үүнд нь хорсож гомдсон бүсгүй буу гаргаж ирээд шууд л шагайж. Аймшигт цээрлэл ирж байгааг ухаарсан нөхөр нь зугтаасан боловч дагзандаа сум зоолгожээ.
NUUTS.MN