Нууц мэдээллийн уурхай

Монгол, Оросын эрдэмтэд “Чингисийн ширээ”-тэй танилцлаа

Нийтэлсэн: 2013-05-28 11:44:29

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан экспедиц ОХУ-ын Буриад Улсын Түнхэний аймгийн нутаг, Зүүн Саяны нурууны Баруун Хандгайт уулын хормойд орших “Чингисийн ширээ” хэмээх байгалийн дурсгалт газартай танилцаж, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.
            Судалгааны багийн гишүүд уг дурсгалт газрын тухай тэмдэглэсэн аман зохиол, зан үйл, сурвалж бичиг, судалгааны бүтээл зэрэгтэй танилцаж, нутгийн иргэд, лам хуврагуудын хууч яриаг сонсон, эрдэмтдийн судалгааны сэдэв болж буй “Чингисийн ширээ” хэмээх энэхүү газар нь монгол туургатны их түүхтэй холбогдох сонирхол татсан судалгааны объект мөн тул “Алтай-Соён болон Байгаль нуурын бүс нутаг даяар Монголчуудын түүхэнд холбогдох нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, чөлөөт хэлэлцүүлэгт оролцжээ.
 
            Эрдэмтэн судлаачдын зүгээс “нийт Монгол овогтны амь аврагдсан газар энэ Түнхэ нутагт байж магадгүй, Эргүнэ гун нэрт их уул энэ орчимд байж болзошгүй, тэр нь одоо Нүхэн даваан гэж нэрлэгдэж байгаа газар байх магадлалтай, Чингис Хааны ширээ, сэнтий бол Хутуга бэхи дагаар орсноо тэмдэглэн найрлахын тулд засч бэлтгэн Зүчийг угтаж авсан ширээ, сэнтий байж болох их магадлалтай гэж бодно” хэмээн үзэх бөгөөд “энэ нутаг дэвсгэртэй холбоотой баримтууд Ц.Дамдинсүрэн гуайн “Нууц товчооны” орчуулгын 239, 240-241 дэх талд тодорхой тэмдэглэгдсэн байдаг тул өөрсдийн санал бодлоо Оросын Холбооны Улсын эрдэмтэн судлаач, төрийн холбогдох хүмүүстэй солилцсон байна.
 
        Судалгааны төгсгөлд, энэхүү дурсгалыг ЮНЕСКО-ийн дэлхийн өвийн жагсаалтад оруулах боломжийг Оросын Холбооны Улсын талтай хамтран сайтар нягтлан судлах, энэ ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас холбогдох яамдад тодорхой даалган хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
 
Энэхүү судалгааны ажил, эрдэм шинжилгээний хурал нь Монголчуудын түүх-соёлын өв “Чингисийн ширээ” дурсгалыг шинжлэх ухааны эргэлтэд оруулсан чухал ач холбогдолтой арга хэмжээ болжээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших