Салхинд гарч шорлог хийхэд санамж болох 10 зөвлөгөө
Нийтэлсэн: 2013-05-24 03:21:45
-салхинд гарахаасаа өмнө хачиртай талх идээрэй. Хээр очоод сайн иднэ гээд хоосон ходоодтой явж болохгүй.
-шорлог хийх махаа сонгохдоо өөх багатайг ав. Мөн тахиа цацагт хяруулын мах ч зүгээр.
-өөхтэй мах таарсан бол шарсан төмстэй хоьж идэх хэрэггүй.
-сүмс хачираа гараар бэлдвэл гоё.
-шинэхэн ногоо шорлогны хамгийн сайхан хачир болдог.
-өргөст хэмх, улаан лоолио сайтар угааж цэвэрлээд хэрэглэ.
-шорлогт шар айраг таардаггүйг сана. Түүний оронд 100 гр цагаан архи юм уу улаан дарс шингэцэнд хамаагүй илүү тустай.
-хийжүүлсэн ундаа шарсан хайрсан мах хоёр таардаггүй эд гэнэ.
-цадтал идэх хэрэггүй.
-хоолоо шингээхийн тулд хөдөлгөөтэй бай. Шарсан махыг боловсруулахад нь ходооддоо дэм өг.
NUUTS.MN