Оросын дипломатчыг Крымийн татаарууд хөөжээ
Нийтэлсэн: 2013-05-24 11:20:32
Дэлхийн хоёрдугаар дайны үед тухайн үеийн Звөлөлтийн төр засаг Крымийн татаар иргэдийг бөөнөөр нь цөлж нутаг заан суулгаж хэлмэгдүүлснийг зөвтгөсөн Оросын дипломатч хөөгджээ. Крымд суудаг Оросын ерөнхий консул татаарууд германчууд хамтран ажиллаж тэдний талд урвасан учраас ийм арга хэмжээ авсан нь зөв байсан хэмээн мэдэгдсэн нь татааруудын дургүйцлийг хүргэжээ. Хэрэг явдал Крымийн татааруудын хэлмэгдсэн түүхийг харуулсан “Хайтарма” гэдэг киноны нээлтийн үеэр болжээ. Оросын консул орос иргэдэд уг киног үзэхгүй байхыг уриалаад улмаар бага үндэстнийг хэлмэгдүүлдэг Москвагийн үе үеийн удирдагчдыг зөвтгөх гэж оролджээ.
NUUTS.MN