Нууц мэдээллийн уурхай

Анхны болзоогоор хэрхэн эр хүнд таалагдах вэ

Нийтэлсэн: 2013-05-24 03:17:57

“Хавар ирлээ шүү хүүхнүүдээ” гэдэг дууны улирал айлчилж хайрлан дурлах цаг иржээ. Энэ бол хос болох хамгийн сайхан цаг билээ. Эхний уулзалтаараа залууст хэрхэн таатай сэтгэгдэл төрүүлэх тухайд цөөн хэдэн зөвлөгөө өгье.

-Түүнийг сонирхож байгаа гэдгээ хэрхэвч мэдрүүлж болохгүй. Ялангуяа ирээдүйн төлөвлөгөө мөрөөдлийн тухай ярьж байхдаа энэ тухайд ам алдчих гээд байдаг.  Та хоёр дөнгөж танилцаад байгаа гэдгийг бүү март. Бүсгүй хүний “дэгээдэх” гэсэн сонирхол эр хүнийг үргээдэг. Бүх эрчүүд “анчин” төрхтэй тул өөрсдөө агнахыг хүсдэг юм.

-Төгс бүсгүй мэт харагдах аюултай. Хэрвээ болзохоосоо өмнө гоо сайханд ороод хамгийн гоё даашинзаа өмсөөд үнэт эдлэл ззүүгээд очвол хэрэг буруудна. Ийм өө сэвгүй тэнгэрийн амьтанд би таарч тохирох болов уу гэсэн бодол цаадахад чинь шууд төрдөг.

-Найрсаг бай. Ярилцах үедээ маргаантай хэцүү сэдвээс зайлсхий. Түүний хэлсэн болгоныг зөвшөөрөөд байх хэрэггүй. тэгвэл таныг өөрийн үзэл бодолгүй бүсгүй байна гэж бодно.

-Бага ярьж их сонс. Орчин үеийн хүүхнүүд бусдын яриаг сонсох биш харин өөрийн амжилт гоо сайхнаараа бахархах гээд байдаг болсон.

-Хэт ганган хувцас, ээмэг зүүлтний хэрэггүй. Алт мөнгөөр өөрийгөө дараад очвол бас л эвгүй сэтгэгдэл төрүүлдэг.  Би энэ ганган хүүхний хэрэглээг дийлэхгүй юм байна гэсэн болгоомжлол түүнд аяндаа төрнө.

-Өөрийгөө магтах хэрэггүй. Сайхан ажил өндөр цалин, хүрсэн амжилт зэргээ тоочих нь эр хүний бардам занг хөнддөг. Хэрвээ цаад залуутань танаас бага тушаалын ажил хийдэг бол бүр ч байдлыг хүндрүүлдэг.

-Самбаа гарга овжин бай. Гэнэтхэн хөлбөмбөг үздэг бөх сонирхдог гээд мэдэхгүй зүйлээ ярих хэрэггүй. түүний оронд сонирхол нийлдэг сэдвийг хөндсөн нь дээр.дуртай кино юмуу та хоёрын сонирхлыг татах үйл явдал ч байж болно.

-Сунжирсан яриагаар бүү залхаа. Тэгвэл цаад залуу тань чухам юу яриад байгааг ойлгохгүйн дээр сүүлдээ та өөрөө юу яриад байгаагаа ч мэдэхээ болино.

-Гортигноос бүү гар. Залуу хэтэрхий хувийн чанартай асуулт асуувал дүйвүүлээд өнгөрөө. өөрөө ч гэсэн түүний гэр орон, эцэг эх, нийгмийн байдал, орон сууц зэргийг нь бүү асуу. Та хүний нөөцийн мэргэжилтэн биш шүү дээ.

 

NUUTS.MN

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших