Нууц мэдээллийн уурхай

Б.Болд, Э.Чулуунчимэг : “Насны хайр”

Нийтэлсэн: 2013-05-21 07:23:48


С.Жавхлан, Т.Баясгалан нарыг олонтой уулзуулсан “Насны хайр” дуу дахин мэндлэв

Бид өмнө нь уншигч та бүхэнд залуу дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нарын дуунуудыг албан ёсоор дуулах гэж байгаа талаарх мэдээллийг хүргэж байсан. Тэгвэл энэ ажлын эхлэл болгож хоёр гавьяатыг олон түмэнтэй уулзуулж, үүний зэрэгцээ нэгэн үе уналтад ороод байсан Монголын нийтийн дууны урлагт өөрчлөлт, сэргэлт авчирсан гэгддэг “Насны хайр” дуу шинэхэн клиптэй, цоо шинэ өнгө төрхтэйгөөр өнөөдрөөс үзэгч, сонсогчдын хүртээл болж байна. Энэ дууг бүтээхэд оролцож байсан хүмүүс энэ үйл явдлыг баяртайгаар хүлээн авч байгаа бөгөөд гагцхүү МУГЖ Т.Баясгалан хатагтай багагүй уур, цухалтай яваа сурагтай. Дуу ганцхан дуучинд дуулагдаад дарагдаад үлдэх биш үе үеийн залуучууд ахин дахин дуулж олон түмэндээ мөнх үлддэгийн жишээ Монголд бүү хэл дэлхийн олон улсад бий. Ламбада, Макарена гэгчлэн латин америкчууд хүртэл 20-30 жилийн өмнөх бүтээлүүдээ ахин дахин амилуулж, өөрчилж, өөр өөр уран бүтээлчдээр дуулуулдаг.

Энэ ч яахав, сонирхолтой түүх сөхвөл “Насны хайр” гэх сайхан уран бүтээлийг анх амьдруулсан хүмүүс нь С.Жавхлан, Т.Баясгалан ч биш Улсын начин, МУСТА С.Эрхэмбаяр, өөрийн гэргий дуучин Сарантуяатай хамтран дуулж олны хүртээл болгож байжээ. Дараа нь С.Жавхлан, Т.Баясгалан нар дуулсан бол өдгөө 10 жилийн дараа дууг зохиогч болон ар гэрийнхний хүсэлтээр дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар амьдруулж байгаа нь энэ юм. Хөгжмийн бүтээлийг туурвигч хорвоог орхисон бол хуулиараа ар гэрийнхэн нь 50 жил оюуны өмчийг нь хадгалах эрхтэй. Энэ ч утгаараа “Насны хайр” дууны аяыг зохиосон “Хүүхдийн” гэж овоглогддог МУ-ын Гавьяат багш Л.Галмандахын гэргий Д.Рэгзэдмаа залуу хосуудыг энэхүү дууг амьдруулж байгаад баярлаж, ханийнхаа уран бүтээлийг дахин сонсч, үзэх болсондоо баяртай байгаа гэсэн.

“Насны хайр” дууны шүлгийг МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан бичсэн бөгөөд тэрбээр анх Б.Болд, Э.Чулуунчимэг нараар дууг дахин дуулуулах хүсэлтээ тавьж, үүнийг нь МУГЖ С.Жавхлан дэмжсэнээр энэ уран бүтээл дахин дуу дуулах дуртай ард түмэндээ шинээр хүрч байгаа юм. Та бүхэн “Насны хайр” дууг хүлээн авч магтаал, шүүмжлэлээ харамгүй хайрлана биз ээ.

 

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших