Нууц мэдээллийн уурхай

Чопперчин залуусын зуны улирлын нээлт болно

Нийтэлсэн: 2013-05-21 00:45:44

Зун цаг ирлээ. 2013 оны 5-н сарын 25-26-нд  Цонжин болдог дахь Чингэс хааны морьт хөшөөний хажууд “УУ БУЛАН” хэмээх амралтын газар  “МОНГОЛЫН ЧОППЕРЧИН АХАН ДҮҮС ХОЛБООНЫ” 2013 оны зуны улирлын нээлтийн арга хэмжээ болно. Уг арга хэмжээнд Инпайяр, Нисванис, Файяр, А соунд, Булсара, дуучин Наран, Рок Мөнхсайхан, Цой Төмөрөө, Харангын Лхагва  гэх мэт дуучид оролцох бөгөөд шинэ залуу амьд хөгжмийн хамтлагууд ирж тоглох боломжтой юм байна. Тэдэнд энэхүү арга хэмжээний тайз нээлттэй байх тул амьд хөгжим сонирхогч, чоппер болон мотоцикл сонирхогчдод уран бүтээлээ сонсгох сайхан боломж олдож байна.

Уг арга хэмжээ нь жил болгон уламжлал болон явагдах бөгөөд энэ жилийн ерөнхий ивээн тэтгэгчээр Ямаха брэнд, мэдээллийн ивээн тэтгэгчээр Монголын Сайтын Холбоо хамтран ажилллахаар болжээ. Мөн хамтран ажиллах бусад байгууллагуудтай ч түншлэхэд бэлэн байгаагаа тус холбооныхон мэдэгдэж байна.

Зуны дэлгэр цагт, байгалийн сайханд зохион байгуулагдаж байгаа эрх чөлөөний илэрхийлэл болсон уг арга хэмжээг үзэж сонирхохыг хүссэн залуучууд, иргэд майхантай очин отоглож болох бөгөөд арга хэмжээний үеэр худалдаа наймаа хийх сонирхолтой иргэд аж ахуйн нэгжийг өргөнөөр хамрагдана уу? хэмээн “Монголын чопперчин ахан дүүс” холбооныхон урьж байна.

Анжигай.Г

   
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших