Нууц мэдээллийн уурхай

Монголчуудаа Белорусын гаалийнхнаас болгоомжил

Нийтэлсэн: 2013-05-20 02:07:03

Белорусын гаалийнхан монголчуудын худалдан авсан машинуудыг ямар нэгэн шалтаг хайж дээрэмдэн авах нь энүүхэнд болжээ.

Саяхан буюу 2013 оны 04 сарын 01ны өдөр Монгол улсын иргэн Нанзадын Төмөрбаатар өөрийн дүү З.Мөнхбатын хамт Польш улсаас Митсубиши Кантер маркийн хоёр ширхэг автомашин худалдан авсан байна. Тэрээр Белорусын автомашины /козловичийн/  хил дээр үл ойлгогдох шалтгаанаар удаан хугацаанд саатуулагдсан бөгөөд  эцэст нь машин худалдан авсан бичгээ үзүүлээгүй гэсэн шалтгаанаар хоёр машинаа хураалгахад хүрчээ. Тухайн үед тэрхүү бичгийг огт асууж нэхээгүй. Харин юу хайгаад байгаа нь мэдэгдэхгүй “бид шалгаж байна” хэмээн машинуудыг нь нэгжиж гарсан аж. Энэ мэтчилэн ямар нэгэн арга шалтаг гаргаж монголчуудын машиныг хураан авах нэрийдлээр дээрэмдэн авдаг нь нэг бус удаагийн үйлдэл гэнэ. Машинаа хураалгасан монголчууд хүний газар хүзүү дутуу гэгчээр арга мухардаж, ганзага хоосон нутагтаа ирдэг ч төдийлөн хэл ам хийж, хөөцөлдөж чаддаггүй байна.  Магадгүй энэ байдал нь тэднийг даврааж “машин залгигч” болгоход хүрсэн байж мэдэх юм.  Ямартай ч монголчууд минь Белорусын гаалийнхнаас болгоомжилоход илүүдэхгүй бололтой.

Дашрамд дурдахад Брестийн Болдбаатар, Менскийн консул Цогоо нар энэ мэт хэцүү хүнд байдалд орсон монголчууддаа аль болох туслахыг хичээж сэтгэл санаагаар ихэд дэмжиж байдаг гэдгийг  дурдахад таатай байна. Элэг нэгт монголчууддаа хоёргүй сэтгэлээр туслаж байгаа энэ хоёр эрхэмдээ баярлалаа.

Ингээд нийт монголчууддаа Белорусын гаалийнхнаас болгоомжил хэмээн дахин сануулъя.

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших