Нууц мэдээллийн уурхай

ШТС дээрэмдсэн этгээдийг хайж байна

Нийтэлсэн: 2013-05-16 04:21:21

“Нарантуул” захаас Чулуун овоо хүрэх зам дагуу байрладаг “М-Ойл” компанийн шатахуун түгээх станцад 25 орчим насны багтай залуу халдаж, гурван сая төгрөг дээрэмдсэн хэрэг өчигдөр 05.00 цагийн үед гарсан. Хэргийн талаар “М-Ойл” компанийн зүгээс мэдээлэл өгөхөөс татгалзаж байна.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр дээрэм гарах үед шатахуун түгээх станцад хоёр эмэгтэй ажиллаж байсан, дээрх ШТС-ын албан өрөө нь торлоогүй, түгжээгүй цонхтой, хамгаалалтын ажилтан байхгүй, хяналтын камер нь шаардлага хангаагүй байсан зэрэг нь хэрэгтэн этгээдэд “тус” болжээ. Гэмт этгээд ШТС-ийн албан өрөөний арын түгжээгүй цонхоор нэвтэрч, түгээгч хоёр бүсгүйн нэгийг зодож, “Ална шүү, мөнгөө гарга” гэж дарамталсан байна. Түгээгч бүсгүйчүүд сандарсандаа сейфэнд байсан мөнгөө гаргаж өгөхөд хэрэгтэн зөвхөн бүхэл, боодолтой мөнгийг авч зугтсан гэнэ.

Тус ШТС нь камерын болон дохиоллын хамгаалалттай тул ямар нэг хэрэг гарах үед “Шонхор” гэрээт хамгаалалтын албаныхан цөөн хормын дотор ирдэг аж. Харин хэрэг гарах өдөр хамгаалалтын албаныхныг арван минутын дараа ирэх үед хэрэгтэн ор мөргүй зугтаж амжжээ. Одоогоор Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс хэрэгтэн залууг эрэн сурвалжилж байгаа юм.

“Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас өмнө нь цөөнгүй удаа тус станцад хяналтын камераа сайжруулж, цонхнууддаа хамгаалалтын тор хийж, хаалганыхаа түгжээг бататгахыг анхааруулж байсан. Энэ мэт зөрчлөө арилгаагүйн улмаас хэрэг гарах шалтгаан, нөхцөлийг бүрдүүллээ. Тиймээс бүхий л ШТС-ууд камерын хяналтад найдалгүй, аюулгүй байдлыг хангаж ажиллах хамгаалагчтай болох хэрэгтэй” гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Д.ЖАРГАЛ

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших