Нууц мэдээллийн уурхай

"Бид хамтдаа хүчтэй" тоглолт болов

Нийтэлсэн: 2013-05-14 02:10:43

Монгол, Австрийн уран бүтээлчдийн хамтарсан концерт “Бид хамтдаа хүчтэй” нэрийн дор Залцбург хотноо 5 дугаар сарын 11-нд болов. Энэхүү арга хэмжээнд Улсын дуурь бүжгийн хүрээлэнгийн дуучин Э.Анхбаяр, монгол ардын урлагийн “Хөх Монгол” хамтлаг, Залцбургийн найрал хөгжмийн хамтлаг оролцов.

Дуурийн залуу дуучин Э.Анхбаяр “Би хаана төрөв”, Моцартын “Дон Жуан” дуурийн хэсгээс дуулж, “Хөх Монгол” хамтлаг монгол үндэсний дуу хөгжим, бүжгийг толилуулсан бол Залцбургийн найрал хөгжмийн хамтлаг Моцартын бүтээлүүд, “Шидэт лимбэ” дуурийн Папагено, Папагена хоёрын дуэт тоглон сонирхуулав. Концертын төгсгөлд “Хөх Монгол”, Залцбургийн найрал хөгжмийн хамтлагууд “Цагаан суварга” аяыг хамтран тоглов.

Монгол, Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Залцбург муж улсад ажилладаг Монголын өргөмжит консул Марга Пишель энэ концертыг зохион байгуулсан бөгөөд түүний нээлт дээр Монгол орны тухай дэлгэрэнгүй танилцуулав. Мөн Залцбург мужийн Парламентийн дэд Ерөнхийлөгч, хатагтай Гудрун Төрнштром оролцож хэлсэн үгэндээ “Монгол Австрийн харилцаа олон салбарт, ялангуяа урлагийн салбарт өргөжин хөгжих сайхан боломжтой. Манай хоёр улсад ижил төстэй зүйл багагүй бий. Монгол Улсын хувьд ОХУ, Хятад хэмээх хоёр хүчирхэг гүрний дунд, харин Австри Баруун Европ, Зүүн Европын дунд оршиж ирснээрээ түүхэнд онцлогтой. Энэ нь бидний харилцан ойлголцлын нэг үндэс юм” хэмээн тэмдэглэв.
Энэхүү арга хэмжээнд Австрид суугаа Элчин сайд Г.Батжаргал оролцож товч үг хэлэхдээ хоёр орны хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нөөц боломж байгааг онцлон тэмдэглээд уг арга хэмжээг амжилттай зохион байгуулж буй Өргөмжит консул Марга Пишельд баяр хүргэв.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших