Нууц мэдээллийн уурхай

Баянхошуу, Долоон буудлыг 10 жилийн хугацаанд дэд төв болгон хөгжүүлнэ

Нийтэлсэн: 2013-05-13 01:50:18

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих Азийн хөгжлийн банкны төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.

Нийслэл Азийн хөгжлийн банктай хамтран Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу Баянхошуу, Долоон буудал орчмыг дахин төлөвлөн, хөгжүүлж дэд төв болгох төсөл хөтөлбөрийг эхлүүлэхээр талууд хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэсэн юм. 2013-2023 он хүртэл 10 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа энэхүү төсөл хөтөлбөр нь хоёр үе шатаар хэрэгжинэ гэж тооцсон байна. Одоогийн байдлаар Азийн хөгжлийн банкнаас зээлийн хэмжээг 150-200 сая ам доллар байхаар тодорхойлоод байгаа юм. Эхний үе шат нь 50 сая ам доллар байх бөгөөд Хотын санхүүжилтын Түншлэл тусламжийн хүрээнд хотын хүрээлэн буй орчны дэд бүтцийн сангаас 3.7 сая ам доллартай тэнцэх буцалтгүй тусламжийг үзүүлэх юм. Энэ санхүүжилтээр гэр хорооллын цэвэр, бохир усны инженерийн дэд бүтцийн  өргөтгөлийн ажил хийхээр төлөвлөжээ.

Азийн хөгжлийн банкны “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зохицуулагч Бхарат Дахияагийн танилцуулж байгаагаар Баянхошуу, Сэлбэ орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийхэд урдчилсан тооцоогоор 130 сая ам долларын зардалтай байх юм байна.  Улаанбаатар хотын хойд хэсгийн гэр хорооллын гүнд байрлах Долоон буудал орчим болон Баянхошуу орчмыг Сэлбэ ба Баянхошуу дэд төв болгон хөгжүүлж, эдгээр дэд төвүүдийн хувьд 200 мянган оршин суугчдад хотын дэд бүтцийн болон нийгмийн үйлчилгээг ойртуулах зорилт тавьж байгаа юм байна. Сонгон авсан эдгээр хэсэгт газар шинэчлэн зохион байгуулах ажлыг бодитоор эхлүүлж, амьдралын стандартыг сайжруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлээр хэд хэдэн томоохон ажлыг хийх юм.

Тухайлбал гол зам дагуу инженерийн шугам сүлжээг өргөтгөн хүргэх, оршин суугчдын хэрэгцээнд тугуурласан нийгэм, эдийн засгийн үйлчилгээ болон дэд төвд зайлшгүй байх ёстой хотын үйлчилгээг нэмэгдүүлэхээр урьдчилан төлөвлөөд байна. Удирдлагын зөвлөлийн гишүүд энэхүү асуудлыг НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Хэрвээ НИТХ 5 дугаар сард болох ээлжит хуралдаанаараа энэхүү асуудлыг хэлэлцэн дэмжвэл Засгийн Газар, УИХ хуралдаж  санхүүжилтын гэрээг баталгаажуулах юм.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших