Нууц мэдээллийн уурхай

Т.Санчир улсын заан, Ж.Амартүвшин улсын харцага боллоо

Нийтэлсэн: 2013-05-07 10:47:59

Өнгөрсөн жилийн баяр наадамд /Ардын хувьсгалын 91 жилийн ой/ шөвгөрсөн 16 бөхийн шинжилгээний хариу  наймдугаар сарын дундуур олон нийтэд ил болж, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин цол шинээр хүртсэн Б.Сугаржаргал нарын сорьцоос сэргээшийн төрлийн бэлдмэл илэрсэн. Холбогдох байгууллагууд шинжилгээний дүнг нотолсноор Баяр наадмыг зохион байгуулах хороо энэ оны хоёрдугаар сард хуралдаж, улсын арслан Х.Мөнхбаатарын Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын 5, 6, 7-гийн даваанд давсан давааг хүчингүй болгож, чимгийг нь хураах, улсын начин Б.Сугаржаргалын зургаан сар барилдах эрхийг хасах тухай санал гаргасан байгаа.

Тэгвэл өнөөдөр Их Монгол Улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жил, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны үеэр сэргээш хэрэглэсэн бөхөд өвдөг шороодсон Улсын начин Ж.Амартүвшин, Улсын харцага Т.Санчир нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын баяр наадмын  комиссын дарга Д.Тэрбишдагва улсын цолыг нь гардуулан өглөө.


Тодруулбал, Үндэсний их баяр надмын  тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7 дугаар зүйлийн, 7.1.1, 7.1.3 Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны  2013 оны 02 дугаар  сарын 4-ний  өдрийн саналыг буюу Үндэсний их баяр наадмын тухай хууль, холбогдох дүрэмд сэргээш илэрсэн бөхөд цол, чимэг хүртэх даваанд унасан бөхчүүдэд цол, чимгийг нөхөж олгох заалтын дагуу  Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын тавын даваанд Х.Мөнхбаатар арсланд өвдөг шороодсон улсын начин Ж.Оргил өсөх идэр чимэг нэмж, зургаагийн даваанд унасан Ж.Амартүвшин /шинээр начин цол хүртсэн/ харцага болон дэвшиж, долоогийн даваанд унасан улсын начин Т.Санчирт /Шинээр харцага цол хүртсэн/ заан цол хүртээлээ.

Улсын начин Б.Сугаржаргалын хувьд тавын даваанд улсын заан Б.Соронзонболдыг давж, зургаагийн даваанд улсын арслан Г.Эрхэмбаярт өвдөг шороодсон бөгөөд түүний зургаан сар барилдах эрхийг хасах шийтгэл ногдуулж, давааг хүчингүй болгоогүй тул Б.Соронзонболд чимэг нэмэхгүй юм.

Ийнхүү жил бүрийн наадмын дараа яригддаг ч үнэн худал нь мэдэгдэхгүй өнгөрдөг, эсвэл бөхчүүдэд хариуцлага тооцдоггүй, зарим бөхчүүд хохироод үлддэг сэргээшийн асуудлыг анх удаа Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу шийдвэрлэж,  улсын наадмаас хойш бүтэн арван сарын дараагаар хоёр бөх улсын заан, харцага цолд хүрч, нэг бөх чимэг нэмлээ.


Б.МАРАЛ

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших