Нууц мэдээллийн уурхай

Амгалан дулааны станцын байдалтай танилцав

Нийтэлсэн: 2013-05-07 03:46:19

Эрчим хүчний сайд М.Сономпил,Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар Баянзүрх дүүргийн VIII хороонд байрлах "Ус-15" буюу Амгалан дулааны станцын газар чөлөөлөлт, барилга обьектын буулгалтын байдалтай танилцлаа. Амгалан дулааны станц баригдснаар Амгалангаас Зүүн дөрвөн зам хүртэлх айл өрхүүдийг дулаанаар бүрэн хангах төдийгүй цаашид гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах ажилд дулааны хангалттай нөөц бүрдэх юм. Төлөвлөсөн хугацаандаа газраа чөлөөлж амжвал эхний ээлжийн I блокыг энэ оны XII сард ашиглалтад оруулж, Баянзүрх дүүргийн иргэдийг өнтэй сайхан өвөлжүүлэх болно гэдгээ гүйцэтгэгч компанийн удирдлагууд амлаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 120дугаар тогтоол, 2013 оны 35, 55 дугаар тогтоолоор Амгалан  дулааны станцыг барихаар шийдвэрлэсэн бөгөөд Амгалан  станцыг барих газарт одоо байгаа 80 гаруй айл өрх, албан байгууллагыг нүүлгэн шилжүүлэхээр болжнөхөн олговорыг иргэдтэй харилцан тохиролцох журмаар шийдвэрлэж байгаа юм.

Газар чөлөөлөлтөд хамрагдсан айлуудыг одоо дүүрэг болгондшинээрбарьж байгаа300 айлын орон сууцанд шилжүүлэн түр байрлуулах,  нөхөн төлбөрийг 2014 оны төсөвт суулган I ээлжээр ОССК-д эргүүлэн олгох боломж бий эсэх талаар "Амгалан" дулааны станцын удирдлагуудЭрчим хүчний сайд, Нийслэлийн Засаг даргаас асууж байлаа. “Нийслэлийн зүгээс газар чөлөөлөх явцад гарч байгаа асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлнэ. Энэ асуудлаар шууд надад хандаж бай. Өөрсдийн боломж бололцоогоо ашиглан ажиллаж бүх талаар дэмжинэ. Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлууд гацахгүй явагдах ёстой" гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хэллээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших