Нууц мэдээллийн уурхай

ДЭЛХИЙГ ТОЙРОХ МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН АЯЛАЛ ДАЛАЙ БАГШИЙН УУЛЗАЛТААР ЭХЭЛЛЭЭ

Нийтэлсэн: 2013-05-06 10:53:49

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1993 онд Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэхийг тунхагласан бөгөөд энэ өдрийг 20 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэхүү 20 жилийн ойг тохиолдуулан монголын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр Төвд улс, Дарамсалад зочилж, Дээрхийн гэгээнтэн 14-р Далай багштай уүлзан, түүний айлдварыг сонсоод ирсэн билээ.

 МСЭ-ийн Гүйцэтгэх хорооны гишүүн, МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяртай уулзан, тус аяллын богцыг нь задаллаа.

-    Монголын сэтгүүлчдийн баг хэвлэлийн эрх чөлөөний өдрийн босгон дээр Далай ламтай уулзаад ирлээ. Энэ удаагийн аяллын онцлогийг тодорхойлбол?
Монголын сэтгүүлчдийн баг Далай ламтай уулзаж, дэлхийн дээвэр Дарамсалад зочилж, Энэтхэгийн Дели, Агро хотууд, алдарт Таж махалаар аялаад ирлээ. Энэ аяллыг Дилав Хутагт сангаас зохион байгуулж аяллын багт МСЭ, МҮОНТ, МҮОНР, UВS, ЕТV, ТВ 9, "Соён гэгээрүүпэгч", "Эх орон" телевизүүд, "Лавайн эгшиг" радио, "Өнөөдөр", "Зууны мэдээ" сонингууд, "Монгол фото" агентлагийн гэрэл зурагчид багтсан юм. Монголын сэтгүүлчдийг анх удаа ийм өргөн бүрэлдэхүүнтэйгээр Далай лам хүлээн авч, айлдвар айлтган, ярилцсанаараа энэ удаагийн аяллын онцлог тодорхойлогдож байна гэж хэлж болно. Өмнө нь Далай лам Монголд ирж сэтгүүлчидтэй уулзаж байсан тохиолдол бий ч, яг ингэж Дарамсалад өргөн бүрэлдэхүүнтэй зорьж очиж тусгайлан уулзалт хийж байсан тохиолдол үгүй билээ.

- Далай лам Монголчуулдад их элэгтэй ханддаг гэдэг. Таны сэтгэгдэл?
Биднийг халуун дотноор хүлээж авсан.Өмнө нь гадны сэтгүүлчидтэй хийсэн уулзалт нэг цагаас хэтэрч байсан тохиолдол үгүй юм билээ. Харин бидний уулзалт хоёр цаг гаруй үргэлжилсэн. Далай ламын хувьд еөрт тааламжгүй байвал уулзалтаа тийм ч удаан үргэлжлүүлдэггүй гэж хүмүүс сануулж байсан. Монголын сэтгүүлчдээ төлөөлж очиж байгаа гэдэг утгаараа бид ч уулзалтыг сонирхолтой байлгах талаас нь бэлтгэсэн. Уулзалт халуун дулаан уур амьсгалд болж, Далай багшийн сэтгэл хөдлөн, нүдэндээ нулимс мэлтэлзүүлэх үе ч байлаа. Далай багш бидэнтэй бурханы шашин болоод хүн, амьдралын мен чанар, зөв сэтгэл, зөв үйлдэл, ёс суртахууны асуудлаар удаан ярилцсан. Мөн Монгол Төвдийн хоорондын түүхэн холбоо, өнөөгийн амьдрал, Далай багшийн хойд дүрийн талаар сонирхолтой ярилцлага өрнүүлсэн. Энэхүү сэтгэл шингэсэн дотно ярилцлага, Далай багшийн айлдвар сургаалыг аяллын багийнхан өөр өөрсдийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголынхоо ард түмэнд хүргэж эхлээд байна.

 

-Далай ламаас гадна Тевцийн иргэдийн амьдралын талаар Монголчууд олонтоо сонсож байсан ч төдийлөн сайн мэддэггүй. Танай аяллын баг Тевдийн цагаачдын хот гэгддэг Энэтхэгийн Дарамсалагаар зочилж, сонин сайхантай нь танилцсан байх.

Бид Далай ламтай уулзахаас гадна, оюун санааны төв болсон Дарамсала, Энэтхэгийн Дели, Таж махалаар ч аяллаа. Бидэнд санаа авах, бодох зүйл олон байсан. Тухайлбал Төвдийн эм, зурхайн салбар, Дарамсалагийн ерөнхий боловсролын сургуулиар орлоо. Орчин нөхцөл нь Монголын сургуулиудаас хамаагүй доогуур ч хүүхдэд хүргэж байгаа сургалтын арга барил өвөрмөц, үр дүнтэй юм. Төвдүүд хүүхдээ гурван наснаас нь эхлэн сургаж 1-6 хэлээр боловсрол мэдлэг олгож байна. Ингэхдээ бидэн шиг орчин үеийн арга гэж туйлшралгүй боловсрол олгох уламжлалт аргаа ашиглаж байна. Тухайлбал, төвдийн сургуульд хүүхдүүд ном хаялцан сурч байна. Энэ аргыг ухаан задраадаг гэж үздэг учраас сургалтанд өргөн ашигласаар байна. Ерөнхий боловсролын сургуулиасаа Төвд хүүхдүүд дор хаяж гурван хэлтэй, Энэтхэгийн их дээд сургууль, улмаар гадны томоохон сургуульд элсэн суралцах оюуны чадамж өндөртэй хүмүүс болон гарч байна. Энэ мэтээр бидэнд Төвдийн ард түмэн, Дарамсалагийн амьдрал, Далай ламын үйл хэргээс санаа авч, туршлага судалж нэвтрүүлэх зүйл их байна. Ийм зүйлийг нээж харуулах нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг үүрэг. Төвдүүд хэдий дүрвэж цагаачилж яваа ард иргэд ч гэлээ үндэстнийхээ соёл, өв уламжлал үнэт зүйлийг хадгалах, өвлүүлэх тал дээр маш их анхаарал хандуулжээ. Энэтхэгүүд ч мөн л адил уламжлал, түүхээ хэрхэн хадгалан хамгаалж дэлхий дахинд сурталчлан таниулж байна.  Нэг жишээ нь хүн бүрийн мэдэх дэлхийн долоон гайхамшгийн нэг Таж махал. Энэтхэгийн Агро хотыг өнгөц харвал анхаарал татах зүйл тун ховор. Гэвч алдарт Таж махалаараа өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын томоохон хот болж хөгжсөн байна. Таж махалыг энэ хотын иргэд хадгалан хамгаалж чадсанаар өнөөдөр энэ газар өдөртөө 25-30 мянга, жилдээ гурван сая орчим гадна дотны жуулчныг хүлээн авдаг аялал жуулчлалын төв болжээ. Энэ мэтээр бидэнд бусдыг судлах, бусдаас, суралцах зүйл маш их байна.

-    Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Энэ  өдрийг Монгол улсад  уламжлал болон тэмдэглэсээр багагүй хугацаа өнгөрч байна. Таны хувьд бид энэ өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй вэ?
ЮНЕСКО-гоос 1993 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг хэвлэлийн эрх чөлөөний  өдөр болгон зарласан байдаг. Үүнээс хойш энэ өдрийг орон бүрийн сэтгүүлчид тэмдэглэж  байна. Монголчууд бид ч ялгаагүй. Гэхдээ энэ өдрийг бид зүгээр нэр баярын өдөр болгоод өнгөрөх биш, ХЭВЛЭЛИЙН Эрх ЧӨЛӨӨ  Монголд ямар түвшинд байгаа талаар ярилцаж, тулгамдсан асуудлаа хэлэлцэн цаашид хийх ажлаа тодорхойлох ёстой юм. Ер нь бол энэ чиглэлээр хэвлэлийн эрх чөлөөний өдөр зарим арга хэмжээнүүд зохион байгуулагдсан.Гэхдээ энд ярьсан хэлсэн зүйлс, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх дагаж мөрдөх нь хамгийн чухал. Монгол улс хэвлэлийн хагас эрх  чөлөөтэй орны тоонд ордог. Зарим оронтой харьцуулахад энэ нь бидний хувьд ололт ч гэлээ, энэ хагас эрх чөлөөг бүрэн утгаар нь эдлэх, бүр бүрэн эрх чөлөөтэй орон болоход бид тэмүүлэх ёстой гэж боддог. Үүний тулд хэвлэл мэдээллийнхэн бид өөрсдөө ч төр ч хамтран ажиллах хэрэгтэй юм.

                                                                                                                                                                                                  Танд баярлалаа

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших